ᠵᠡᠭᠦᠨ ᠦᠵᠦᠮᠦᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ

ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠬᠡᠢ ᠲᠣᠯᠢ — ᠸᠢᠺᠢᠫᠧᠳᠢᠶ᠎ᠠ ᠠᠴᠠ
ᠬᠠᠷᠠᠶᠢᠬᠤ: ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ, ᠬᠠᠶᠢᠯᠲᠠ

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Нутаг

Зүүн үзэмчин хошууХятад улс (БНХАУ)-ын Өвөр Монгол орон (ӨМӨЗО)-ы Шилийн гол аймгийн харъяат хошуу.

Чин улсын үед монголчуудыг овог аймгаар нь хошуу болгон суулгахад үзэмчин ардын хоёр хошууны нэг болж ийм нэрээр тогтжээ.

Ар талаараа Монгол улстай 527.6 км зурвасаар хиллэж᠂ бусад талаар Баруун Үзэмчин хошуу, Шилийн хотАвга хошуу, өөртөө засах орныхоо Хянган аймагТунляоУлаанхад хоттой хаяа залгадаг᠃ 47,554 км2 газар нутгийн 95%-ийг малын бэлчээрээр ашигладаг᠃

2010 оны тооллогын байдлаар 56.5 мянган оршин суугчтайгаас 72% (40.8 мянга) нь монгол үндэстэн᠂ 49% нь малчин байна᠃

Засаг захиргааны хуваарь[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгддөг᠃ Одоогоор 6 балгас (镇—жэнь), 2 сум (苏木—суму) болно᠃

Балгас (ᠪᠠᠯᠭᠠᠰᠣ)
  • Улиастай (ᠣᠯᠢᠶᠠᠰᠣᠲᠠᠢ) — хошууны төв
  • Ээжнуур (ᠡᠵᠢᠨᠠᠭᠣᠷ)
  • Хатавч (ᠬᠠᠲᠠᠪᠴᠢ)
  • Дуутнуур
  • Баянхошуу (ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠰᠢᠭᠣ)
  • Мандахбулаг (ᠮᠠᠨᠳᠣᠬᠣᠪᠣᠯᠠᠭ)
Сум (ᠰᠣᠮᠣ)
  • Самай
  • Хүрээтнуур (ᠬᠦᠷᠢᠶᠡᠲᠦᠨᠠᠭᠣᠷ)

Зам᠂ тээвэр[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Монгол улсын Бичигт боомттой ам нийлсэн улсын хилийн Зүүн хатавч боомт Хатавч балгасны нутагт бий᠃ Бусад чигт Улиастай балгаснаас засмал замаар Шилийн хот᠂ Баруун үзэмчний Балгаргол балгас, Тунляогийн Хоолингол хот болон Хянган аймаг орж болно᠃

Гадаад холбоос[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Ангилал:Өвөр Монголын хошуу Ангилал:Шилийн гол

ᠪᠢᠴᠢᠭᠡᠰᠦ