ᠴᠠᠭᠠᠨᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠰᠤᠮᠤ (ᠤᠪᠰᠤ)

ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠬᠡᠢ ᠲᠣᠯᠢ — ᠸᠢᠺᠢᠫᠧᠳᠢᠶ᠎ᠠ ᠠᠴᠠ
ᠬᠠᠷᠠᠶᠢᠬᠤ: ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ, ᠬᠠᠶᠢᠯᠲᠠ

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Нутаг

Цагаанхайрхан нь Увс аймгийн сум юм᠃

Цагаанхайрхан Сумын тухай ерөнхий мэдээлэл Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуунаас тасарч 1931 онд Увс аймагт харъяалагдаж Туруун сум нэртэй болжээ . 1959 онд Туруун , Хяргас сумаас тасран Цагаанхайрхан сум байгуулагджээ . Ханхөхийн нурууны ар өврийг дамнасан хангай , говь , ойт хээр хосолсон 399,4 мянган . га нутаг дэвсгэртэй , Хяргас , Зүүнговь , Баруунтуруун , Өндөрхангай , Завхан сумд , Завхан аймгийн Ургамал сумтай хиллэнэ . Увс , Ховд аймгийг мод модон матерталаар хангадаг модны үйлдвэртэй . Энэ сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 4 багтай , 584 өрх , 1950 хүн амтай бөгөөд сумын төвд 192 өрхийн 574 хүн , хөдөөгийн 392 малчин өрхийн 1376 хүн амьдарч байна . Сумын хэмжээнд 2012 оны тооллогоор 106042 толгой мал тоолуулсанаас тэмээ 268, адуу 3464, үхэр 2199, хонь 45756, ямаа 54355 толгой мал байна . Нийт газар 399,4 мянган . га , үүнээс бэлчээрийн газар 329,3 мянган . га , хадлангийн талбай 412,8 га , тариалангийн газар 33 га талбайг эзэлдэг . Эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь бааз нь бэлчээрийн МАА юм . Байгаль , газарзүйн онцлог Өөрийн аймгийн Малчин , Зүүнговь , Баруунтуруун , Цагаанхайрхан сумдтай хиллэнэ . Улаанбаатраас 1300 км , Улаангомоос 160 км зайтай , сумын төв нь Дэлгэр . Сумын нутаг бэвсгэрийн 25 хувь нь малын бэлчээр , 15 хувь нь тарталан , хадлангийн талбай , хоёр хувийг ои мод эзэлнэ . Хар модны нөөц ихтэй . Хангилцагийн голд чацарганы төгөл бий . Байшинт , Билүү , Ичээт , Марц , Тараа , Хангилцаг , Хиваа зэрэг түргэн урсгалт голууд байдаг . Тус суманд Борхайрхан , Цагаанхайрхан , Цогт хайрхан зэрэг далайн түвшинээс дээш 2100-2600 м өндөр уулс бий . Хуц , Банзан ууланд зэс , төмрийн хүдэр , нүүрсний ордтой . Цаг агаарын дундаж температур нэгдүгээр сард -38,6, долоодугаар сард +34,8 хэм байна . Хөгжлийн чиг хандлага 9 Бэлчээрийн МАА 9 Байгалийн баялагыг зохистой ашиглах 9 Байгалийн хадлан бэлтгэх , тэжээл үйлдвэрлэх 9 Ногоон тэжээл тариалах , мах сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэн хөгжүүлэх 9 Амралт , сувилалын үйлчилгээ , МАА - н бүтээгдэхүүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 9 Худалдаа үйлчилгээ , аялал жуулчлал хөгжүүлэх 9 Мах , сүү , төмс , хүнсний ногоо , жимс , жимсгэнэ боловсруулах үйлдвэрлэл эрхлэх , хөгжүүлэх

Лавлах бичиг[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Лавлах холбоос

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Увс Ангилал:Увс аймгийн сумд

ᠪᠢᠴᠢᠭᠡᠰᠦ