ᠰᠦ᠋ᠪᠡᠢ ᠰᠢᠶᠠᠨ

ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠬᠡᠢ ᠲᠣᠯᠢ — ᠸᠢᠺᠢᠫᠧᠳᠢᠶ᠎ᠠ ᠠᠴᠠ
ᠬᠠᠷᠠᠶᠢᠬᠤ: ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ, ᠬᠠᠶᠢᠯᠲᠠ

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Нутаг

Хятад улс (БНХАУ)-ын Ганьсү мужийн Жючуань хотын харъяанд монгол үндэстэн өөртөө засах Сүбэй шянь (ᠰᠦᠪᠧᠢ ᠰᠢᠶᠠᠨ) гэж бий᠃

Хятад улсад хятадаар «Сүбэй мангузү зыжишен» (肃北蒙古族自治县), монголоор Сүбэйгийн монгол үндэстний өөртөө засах шянь (ᠰᠦᠪᠧᠢ ᠶᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ ᠰᠢᠶᠠᠨ) гэж хэлж бичдэг᠃ Сүбэй нь «Сүжоугийн умард» хэмээх хятад үг бол шянь нь хошуутай тэнцдэг нэгж юм᠃ Алс хязгаарын 66,748 км² талбайт энэ нутагт 2000 онд 13,046 хүн амьдарч байв᠃ Шянийн засгийн газар Данчэнвань (党城湾镇) балгаснаа төвхнөжээ. Дотроо хоёр салангид нутгийн 2 балгас, 6 шян болж хуваагддаг᠃

2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 8,566 65.7%
Монгол үндэстэн 4,112 31.5%
бусад ард түмэн 378 2.9%
Бүгд 13,046 100.0%

Сүбэйн цөөхөн монголчууд Чилянь нурууны мөнх цаст уулнаа байгаа учир «Цастын монгол» гэдэг нэр авсан᠃

Гадаад холбоос[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

  • subei.gov.cn — Сүбэйн монгол үндэстний өөртөө засах шянийн засгийн ордны сүлжээ

Газрын зураг[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Ангилал:Хятадын өөртөө засах шянь Ангилал:Жючуань Ангилал:Монгол нутаг

ᠪᠢᠴᠢᠭᠡᠰᠦ