ᠪᠣᠰᠨᠢᠶ᠎ᠠ ᠪᠠ ᠾᠧᠷᠽᠧᠭᠣᠸᠢᠨᠠ

ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠬᠡᠢ ᠲᠣᠯᠢ — ᠸᠢᠺᠢᠫᠧᠳᠢᠶ᠎ᠠ ᠠᠴᠠ
ᠬᠠᠷᠠᠶᠢᠬᠤ: ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ, ᠬᠠᠶᠢᠯᠲᠠ

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Инфобокс Улс thumb|250px|right Босни ба Херцеговина (Босни, хорват, Сербийн латин: Bosna i Hercegovina; Сербийн кирилл: Босна и Херцеговина) нь Зүүн Өмнөд Европын Балканы хойгт орших улс юм. Хойд, баруун, өмнөд талаараа Хорват, зүүн талаараа Серби, зүүн өмнөд талаараа Монтенегро улсуудаар хүрээлэгддэг, Адриатын тэнгисийн 26 км урттай эргийг эс тооцвол бараг далайд гарцгүй орон болно[1][2]. Нутгийн төв, зүүн хэсэг нь уулархаг, баруун хойд хэсэг нь дов толгод ихтэй, зүүн хойд хэсэг нь тэгш газар юм.

Тус улсын хүн ам нь гурван голлох үндэстнээс бүрдэнэ: Босняк, Серб, Хорват. Гэхдээ тэд ямар үндэстэн гэдгээсээ үл шалтгаалан, олон улсад өөрсдийгөө Босни хүн гэж хэлдэг. Херцеговиначууд гэх ойлголт нь угсаатны зүйн гэхээсээ илүү бүс нутгийн чанартай ойлголт юм. Тус улс нь засаг захиргааны хувьд харьцангуй биеэ даасан Босни ба Херцеговинагийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Спрска улс (Брчко дүүргийн хамт) гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг бүрдүүлж байсан 6 улсын нэг болох Босни ба Херцеговина нь Югославын дайны үеэр, 1990-ээд онд тусгаар тогтножээ. 2002 оны 4 сарын 24-нд Европын Зөвлөлд гишүүнээр элссэн, 2008 оны 7 сарын 13-нд Газар Дундын Тэнгисийн Холбоог байгуулалцсан тус улс нь Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болох боломжтой орнуудын нэг билээ.

Эшлэл[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Европ

Ангилал:Европын орон Ангилал:Европын зөвлөлийн гишүүн Ангилал:Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон Ангилал:Холбооны бүгд найрамдах улс

ᠪᠢᠴᠢᠭᠡᠰᠦ