ᠠᠽᠧᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ

ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠬᠡᠢ ᠲᠣᠯᠢ — ᠸᠢᠺᠢᠫᠧᠳᠢᠶ᠎ᠠ ᠠᠴᠠ
ᠬᠠᠷᠠᠶᠢᠬᠤ: ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ, ᠬᠠᠶᠢᠯᠲᠠ

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Ард түмэн

thumb|270px|Азербайжан хэлтний тархалт Азербайжа́н (өөрөөр азери) — Азербайжан улсын үндсэн хүн ам болж᠂ Иранд бас олон саяаар байдаг түрэг угсаат ард түмэн᠂ 30 сая хүнтэй үндэстэн. Дурдсан хоёр улсаас гадна ТуркОрос, АмерикГүрж улсад олон мянгаар байна᠃ Төрөлх азербайжан хэл нь алтай язгуурын түрэг салбарын огуз бүлэгт хамаардаг᠃

Газар нутаг[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Азербайжанчууд Уулын Карабах салан тусгаарласныг эс тооцвол Азербайжан орон даяар тархан суусан᠃

Иран улсын баруун хойд нутгийн Өрнө АзербайжанДорно АзербайжанАрдебиль, ЗанжанХамаданКазвинМаркази муж болон улсын эдийн засгийн төв болсон ТегеранКаражМашхад хотод олноор байна᠃

Орос улсын Даг оронд байна᠃ Дагестанд ДербентТабасаран зэрэг азербайжан нутаг бий᠃

Дээр дурдсанаас гадна ГүржАмерикКанадГерманУкраинИракХасагУзбект цөөнгүй байна᠃

Хүн ам[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Азербайжан үндэстэн хүн амын тоогоор Кавказ нутаг болон Азербайжандаа (91%) нэгдүгээр, Гүрж (6.5%) болон Иран (16%)-д хоёрдугаар их хувь эзэлдэг᠃ Азербайжанд 8 сая 173 мянга᠂ Иранд 11—15 сая хүн байна᠃

Орост 603 мянга᠂ үүнээс Дагестанд 130 мянга᠂ Гүржид 300 мянга᠂ үүнээс Квемо-Картли мужид 225 мянга᠃

Шашин шүтлэг[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Азербайжанчуудын 90% ислам шашны шийт дэгийг сахьдаг бол 10% мөн шашны суннит дэгийг барьдаг᠃

Хэл бичиг[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Азербайжан хэлийг эрдэмтэд алтай язгуурын түрэг төрлийн хэл гээд турктуркменгагаузын хамтаар огуз (баруун өмнөд) бүлэгт харьяалуулжээ. Азербайжан улсын хүн амын 98 хувь тус хэлээр ярьж᠂ албан хэргээ хөтөлж байна᠃ Иран᠂ Иракт азербайжанаар, Азербайжан᠂ Гүржид оросоор, Иранд персээр бас ярилцана᠃

Эртнээс хэлээ араб үсгээр бичиж ирсэн᠃ XX зууны Азербайжанд латин—кириллатин болон шилжив᠃

Ген[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Генийн нэгэн судалгаагаар азербайжанаас J2 гаплогрупп — 30.5%, G — 18%, R1b — 11%, J1 — 11% илэрчээ.[1]

Зураг[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

Лавлах холбоос[ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ | ᠺᠣᠳ᠋ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠣ]

ᠵᠠᠭᠪᠤᠷ:Лавлах холбоос ᠵᠠᠭᠪᠤᠷ:Түрэг угсаатан

  1. Geographic spread and ethnic origins of European haplogroups.

ᠪᠢᠴᠢᠭᠡᠰᠦ